Хэвлэх DOC Татаж авах
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 379

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

          Нэг. Газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах,татварын ногдлыг тодорхойлох аргачлал”-ыг хавсралтаар баталсугай.

          Хоёр. Батлагдсан аргачлалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Татварын ерөнхий газар /Д.Занданбат/-т үүрэг болгосугай.

          Гурав. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар/Н.Нарангэрэл/-т тус тус даалгасугай.

                                                              САЙД                             Ч.ХҮРЭЛБААТАР