A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан хуулиар 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон.

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар зохих журмын дагуу томилогдон ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид энэ хуулийн 2 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд мөн хууль үйлчлэхгүй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан иргэнийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, уг албан тушаалд шинээр томилно.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуульд заасан журмын дагуу томилж, чөлөөлнө.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 12 сарын 24 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР