Хэвлэх DOC Татаж авах
Монгол улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 12 сарын 07 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Засгийн газрын агентлагийн даргаар зохих журмын дагуу томилогдон ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид энэ хуулийн 2 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд мөн хууль үйлчлэхгүй.

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газар энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөх бөгөөд Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан иргэнийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, уг албан тушаалд шинээр томилно.

3 дугаар зүйл.Энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Засгийн газрын агентлагийн даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуульд заасан журмын дагуу томилж, чөлөөлнө.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/  хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД