Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм/

ДЭД БҮТЦИЙН САЙД,

УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

2003 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр                                                                Дугаар 71/134                                                                                               Улаанбаатар хот

ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Барилгын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах харилцааг зохицуулах зорилгоор ТУШААХ нь:

1.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг 1-р хавсралтаар, Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл олгох журам-ыг 2-р хавсралтаар баталсугай.

2.Дээрх дүрэм, журам батлагдсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын Дүрэм, журам батлах тухай 1999 оны 220 тоот тушаал, Түлш эрчим хүчний сайдын Заавар батлах тухай 1991 оны 180 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДЭД БҮТЦИЙН САЙД Б.ЖИГЖИД

УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Д.БАТБААТАР

Улсын бүртгэлд 2003 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1991 дүгээрт бүртгэв.