Хэвлэх DOC Татаж авах
МАЯГТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад хэрэглэгдэх маягт/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ  
2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр                                                  
Улаанбаатар хот 

Дугаар 347       

МАЯГТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

            Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Батлагдсан маягт, зааврыг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх энэ талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар  /Г.Түвдэндорж/-т даалгасугай.

3. Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/22 тушаалыг энэхүү тушаалд нийцүүлэн шинэчлэн батлахыг Татварын ерөнхий газар /Д.Занданбат/-д даалгасугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын хамтарсан 2002 оны 171/111,Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын хамтарсан 2004 оны 213/157 тоот тушаал, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/22 тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                 САЙД                                        Ч.ХҮРЭЛБААТАР