A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 83

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

1.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД