A

A

A

Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018.02.05-ны өдрийн 1-1/647 дугаар албан бичгээр улсын нэгдсэн бүртгэлээс хасалт хийж, хүчингүй болгосон/

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009 оны 08 сарын 12-ны өдөр Дугаар 31 Улаанбаатар хот

Өвчтөн сахисны тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны саналыг үндэслэн ТОГТООХ нь:

Нэг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан өвчтөн сахисны тэтгэмжийн хэмжээг нэг өдөрт 3000 /гурван мянган/ төгрөг байхаар тогтоосугай.

Хоёр. Энэхүү тогтоолоор баталсан хэмжээг баримтлан хуульд заасан нөхцөл журмын дагуу даатгуулагчид өвчтөн сахисны тэтгэмж олгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Ч.Алтанхуяг/-т үүрэг болгосугай.

Гурав. Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /М.Батаа/-д даалгасугай.

ДАРГА Д.НЯМХҮҮ