A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2016 оны 12 сарын 12-ны өдөр

Дугаар А/83

Улаанбаатар хот

Харъяа байгууллагын эрх хэмжээг тодорхой бараагаар хязгаарлах тухай

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711дүгээр зүйлийн 2711.1.9 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Согтууруулах ундааг Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Буянт-Ухаа боомтоор, Цагааннуур боомтоор зөвхөн шар айраг нэвтрүүлж байхаар тогтоосугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт шалгалтын газар /Э.Мөнхөө/-т даалгасугай.

3.Тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2004 оны 649, 2007 оны 062 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тушаалыг 2017 оны 01 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.АСРАЛТ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар А/301

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.1 дэх заалт, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.13 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Согтууруулах ундааг импортлох, экспортлох хилийн боомтыг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 146 дугаар тогтоол гарсантай холбогдуулан "Харьяа байгууллагын эрх хэмжээг тодорхой бараагаар хязгаарлах тухай" Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/83 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2.Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, харьяа гаалийн газар, хороодод чиглэл хүргүүлж ажиллахыг Хяналт, Бүрдүүлэлтийн газар /Б.Даваасүрэн/-т үүрэг болгосугай.

3.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг харьяа гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай.

ДАРГА Р. ОТГОНЖАРГАЛ