A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН  ТУШААЛ

2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр                     

Улаанбаатар хот

Дугаар А-294/340

Нягтлан бодох бүртгэлийн багц материалыг шинэчлэн батлах тухай

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4,Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг.“Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Дансны жагсаалт”-ыг хоёрдугаар хавсралтаар, “Санхүүгийн тайлангийн маягт, загвар”-ыг гуравдугаар хавсралтаар, “Банкны санхүүгийн тайлан, тодруулга бэлтгэх аргачлал”-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Тус багц материалыг батлагдсан өдрөөс эхлэн банкны үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монголбанкны Хяналт шалгалтын газар /Н.Батсайхан/-т үүрэг болгосугай.

Гурав.Энэ талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Г.Түвдэндорж/, Монголбанкны Хяналт шалгалтын газар /Н.Батсайхан/-т үүрэг болгосугай. 

Дөрөв.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А35/20 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                                              

МОНГОЛБАНКНЫ                                                              САНГИЙН САЙД

ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                                          

           

Н.БАЯРТСАЙХАН                                                             Ч.ХҮРЭЛБААТАР