A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 07/21

Сайншанд

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөрийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Сайншанд сумын төмөр замын буудлын авто зогсоолоор үйлчлүүлсэн тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ, Хатанбулаг сумын Ханги хилийн боомтоор нэвтэрч буй хүнд даацын тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус тогтоосугай.

2. Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, төлбөр авах үйл ажиллагааны журмыг баталж мөрдүүлэн, төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг аймгийн Засаг дарга /Т.Энхтүвшин/-д үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн бодлогын хорооны ахлагч /С.Одбаяр/, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Н.Хонгорзул/ нарт даалгасугай.

ДАРГА С.ТҮМЭНБАЯР