Хэвлэх DOC Татаж авах
ДААТГАЛЫН БОСГО ҮЗҮҮЛЭЛТ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 33

ДААТГАЛЫН БОСГО ҮЗҮҮЛЭЛТ ТОГТООХ ТУХАЙ

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 7.1, 7.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг хавсралт ёсоор баталсугай.

2. Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг мөрдүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгаж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороо (С.Даваасүрэн)-нд зөвлөсүгэй.  3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Босго үзүүлэлтийг тогтоох тухай” Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд                                                                        Ч.ХҮРЭЛБААТАР