A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН АВАРГА МАЛЧИН, УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, УЛСЫН АВАРГА ФЕРМЕР, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН АВАРГА МАЛЧИН, УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, УЛСЫН АВАРГА ФЕРМЕР, УЛСЫН АВАРГАТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 37

Улаанбаатар хот

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Болзлын шаардлага хангасан "Улсын аварга малчин"-аар:

-Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн малчин Дамдинсүрэнгийн Шаравсүрэн, Ихтамир сумын Бугат багийн малчин Өлзийбаярын Нямбаяр, Өндөр-Улаан сумын Бэлхи багийн малчин Халзангийн Дорждарам, Эрдэнэмандал сумын Өлзийт багийн малчин Бүрэнгийн Баттулга, Идэр-Улаан багийн малчин Сономжамцын Зоригтбаатар, Жаргалант сумын Асайт багийн малчин Бямбаагийн Батмөнх, Цэцэрлэг сумын Хонгорж багийн малчин Самдангийн Тамир, Өлзийт сумын Бодонт багийн малчин Юндэнгийн Түвшинсайхан, Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн малчин Сүрэнгийн Алтангэрэл, Цахир сумын Цахир багийн малчин Бямбаагийн Баянтөр, Чулуут сумын Хайрхан багийн малчин Дахийраадын Шаарийбуу, Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн малчин Раамижидын Шаравсамбуу;

-Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр багийн малчин Мөнхөөгийн Цэнд-Очир, Толбо сумын 1 дүгээр багийн малчин Бугбайн Бахыт, Бугат сумын 1 дүгээр багийн малчин Мешелийн Аманбек, Цэнгэл сумын 3 дугаар багийн малчин Ахбайн Муса, Сагсай сумын 3 дугаар багийн малчин Мекейн Мейрам;

-Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн ам багийн малчин Сангидоржийн Ганбат, Жинст сумын Цагаан-Ус багийн малчин Намдагийн Мөнхжаргал, Баянхонгор сумын Гэгээн шавь багийн малчин Даржаагийн Батсүх, Баян-Овоо сумын Асгамба багийн малчин Дагвадоогийн Равдан, Баянцагаан сумын 1 дүгээр багийн малчин Наранцэцэгийн Ганхуяг, Баацагаан сумын Могой багийн малчин Сангидоржийн Эрдэнэ-Очир, Баянлиг сумын 1 дүгээр багийн малчин Бадамхоролын Энхбат, Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн малчин Рэнцэнгийн Нармандах, Хүрээмарал сумын Сонор багийн малчин Лхамаагийн Балдангомбо, Богд сумын Алтай багийн малчин Цэдэндоржийн Лүндэнбат;

-Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Цэдэвсүрэнгийн Батчулуун, Орхон сумын Бүхт багийн малчин Жадамбаагийн Мягмарсүрэн, Могод сумын Жаргалант багийн малчин Балжингийн Гончигсүрэн, Сайхан сумын Хульж багийн малчин Найдангийн Батмөнх, Дашинчилэн сумын 2 дугаар багийн малчин Бадарчийн Равдандорж, Баян-Агт сумын Дулаанхан багийн малчин Лут-Очирын Намнандорж;

-Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн малчин Цагааны Мөнхбат, Тонхил сумын Бүс-Уул багийн малчин Чантуугийн Бузанков, Жаргалан сумын Бүрэн багийн малчин Самбуугийн Пүрэвсүрэн, Дарви сумын 2 дугаар багийн малчин Бүдрагчаагийн Дашцэрэн, Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн малчин Налжирын Намжилсүрэн, Дэлгэр сумын Баянбуурал багийн малчин Тулгачийн Алзахгүйбаатар, Шарга сумын Хамтын хүч багийн малчин Банзарын Дашмягмар, Төгрөг сумын 4 дүгээр багийн малчин Дашдоржийн Даваахүү;

-Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн малчин Мөрдоржийн Батсайхан, 6 дугаар багийн малчин Шагдарын Пүрэв;

-Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Мишигийн Дорлиг, малчин Лхамрагчаагийн Тамирхүү, Орхон сумын Энхтал багийн малчин Санжийн Гантөмөр;

-Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн малчин Ойдовын Цог, Өргөн сумын Сүмбэр багийн малчин Мажигийн Түмэн-Эрдэнэ, Эрдэнэ сумын Еншөөв багийн малчин Тогоомаамын Сарангэрэл, Мандах сумын Сэрвэнбаянхошуу багийн малчин Нямсүрэнгийн Баясгалан, Сайхандулаан сумын 2 дугаар багийн малчин Ёндонгийн Эрдэнэбилэг;

-Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баян багийн малчин Намжилын Удирсад, Халхгол сумын Ташгай багийн малчин Хүүжийн Батаажий, Чойбалсан сумын Сүмбэр багийн малчин Жамбал-Осорын Бадарчин;

-Дундговь аймгийн Гурвансайхан сумын Элгэн багийн малчин Лувсангийн Бархас, Луус сумын Буянт багийн малчин Содномын Баатар, Дэрэн сумын Алаг-Өндөр багийн малчин Жасрайн Одонпүрэв, Адаацаг сумын Өвөр-Урт багийн малчин Жалбуугийн Батсайхан, Өндөршил сумын Цог багийн малчин Ёндонгийн Дашжамц, Өлзийт сумын 4 дүгээр багийн малчин Цэнджавын Алдархүү, Эрдэнэдалай сумын 2 дугаар багийн малчин Дамбажамцын Ганхуяг;

-Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант багийн малчин Бүлтгэрийн Хадхүү, Сантмаргаз сумын Баяндавс багийн малчин Арьхадын Баасандорж, Баянтэс сумын Хачиг багийн малчин Цогдовын Жигдэнгомбо, Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн малчин Лхүнрэвийн Төмөр-Очир, Түдэвтэй сумын Ойгон багийн малчин Банзрагчийн Амаржаргал, Нөмрөг сумын Нуур багийн малчин Дэндэвийн Тойвгоо, Завханмандал сумын Мандал багийн малчин Лувсан-Очирын Сосорбарам, Их-Уул сумын Зарт багийн малчин Тогтохоогийн Энхтүвшин, Тосонцэнгэл сумын Рашаант багийн малчин Чойсүрэнгийн Алтансүх;

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн малчин Сүрэнгийн Цэнд-Аюуш;

-Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн малчин Олзвойн Очирбат, Арвайхээр сумын 5 дугаар багийн малчин Пүрэвдамбын Дэмбэрэлдорж, Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн малчин Нинжийн Бямбадорж, Баянгол сумын 5 дугаар багийн малчин Пүрэвдоржийн Бадамдорж, Хархорин сумын 4 дүгээр багийн малчин Галсандоржийн Мэндбаяр, Богд сумын 4 дүгээр багийн малчин Агвааны Лүндээжанцан, Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн малчин Гомбын Баяртогтох, Нарийнтээл сумын 3 дугаар багийн малчин Мөрөмийн Өлзийбат, Уянга сумын Жаргалант багийн малчин Базарын Эрдэнэбилэг, Сант сумын Улаан-Овоо багийн малчин Бямбажавын Батцогзол; -Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн малчин Бямбаагийн Баттулга, Баян-Овоо сумын Налих багийн малчин Отгондоржийн Авирмэд, Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин Түмэнбаярын Мягмарбаатар, Мандал-Овоо сумын Баянхошуу багийн малчин Ренчинбадамын Ганбаатар, Булган сумын 1 дүгээр багийн малчин Дашийн Отгонсүрэн, Цогтцэций сумын Сийрст багийн малчин Жагарайн Тодгэрэл;

-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн малчин Доржийн Нямдорж, Сүхбаатар сумын Баянгол багийн малчин Цогзолийн Цэрэнням, Уулбаян сумын Жаргалант багийн малчин Огоонжавын Сандагжав, Халзан сумын 3 дугаар багийн малчин Гомбосүрэнгийн Мөнхбаяр, Онгон сумын Их булаг багийн малчин Дамдины Өлзиймэнд, Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин Шарын Сүх-Очир, Дарьганга сумын 2 дугаар багийн малчин Түвшинбаярын Батжаргал;

-Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт багийн малчин Намдаагийн Балдорж, Баянгол сумын Гонир багийн малчин Басангийн Балжинням, Сант сумын Хушаат багийн малчин Жигжидсүрэнгийн Цогтбаатар, Алтанбулаг сумын 3 дугаар багийн малчин Оршихын Оюунчимэг, Зүүнбүрэн сумын Бэлчир багийн малчин Тэгшбаянгийн Бат-Орших;

-Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн малчин Борын Золжаргал, Алтанбулаг сумын Замт багийн малчин Цэрмаагийн Намжил, Бүрэн сумын Өнжүүл багийн малчин Болдын Пагжав, Баян сумын Цант багийн малчин Эрдэнэбилэгийн Содномжамц, Эрдэнэ сумын 4 дүгээр багийн малчин Түмэндэмбэрэлийн Мэндсайхан, Баянжаргалан сумын 3 дугаар багийн малчин Рэнцэндоржийн Мөнхдорж, Сэргэлэн сумын Хайрхан багийн малчин Гомбын Бундага, Баян сумын Цавчир багийн малчин Цэенбальдарын Ганхүү, Баянцагаан сумын 2 дугаар багийн малчин Батсүхийн Баасансүрэн;

-Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн малчин Мондгойн Цэрэндорж, Зүүнговь сумын Тохой багийн малчин Тавхийн Удвал, Өмнөговь сумын Улиаст багийн малчин Цэдэнбалын Мягмардорж, Цагаанхайрхан сумын Хунт багийн малчин Лхамсүрэнгийн Мэндбаяр, Завхан сумын Айраг багийн малчин Дүхэржавын Дамдинсүрэн, Түргэн сумын Баянхайрхан багийн малчин Самтангийн Отгонбаяр;

-Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багийн малчин Магсарын Батхүү, Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Цэрэндоржийн Доржпалам, Манхан сумын Зэрэг багийн малчин Бямбаагийн Дэчингончиг, Цэцэг сумын Хөшөөт багийн малчин Бямбаагийн Машбат, Мянгад сумын Чацарганат багийн малчин Цэвэгмидийн Бямбадорж, Алтай сумын Алтангадас багийн малчин Баасанхөхийн Оюунбаатар, Чандмань сумын Жаргалант багийн малчин Данаагийн Доржравдан;

-Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн малчин Цэнд-Аюушийн Налгар, Шинэ-Идэр сумын Баяннуур багийн малчин Жадамбын Лхамсүрэн, Төмөрбулаг сумын 2 дугаар багийн малчин Хорлоогийн Хүрэлбаатар, Цагаан-Уул сумын Тосон багийн малчин Гэндэнгийн Сүхбаатар, Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн малчин Сэдэдийн Цэвээндорж, Их-Уул сумын Их-Уул багийн малчин Содгойн Энхбаяр, Рашаант сумын Талын-Ус багийн малчин Халтарын Түмэндэмбэрэл, Улаан-Уул сумын 1 дүгээр багийн малчин Цүлтэмийн Болд-Эрдэнэ, Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн малчин Мядагмаагийн Баатардаваа;

-Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Жаргалант багийн малчин Лувсанцэрэнгийн Аюурзана, Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Эрдэнэжамцын Дашдэндэв, Баянхутаг сумын Жаргалант багийн малчин Гомбосүрэнгийн Гонгорбаатар, Галшар сумын Сангийн далай багийн малчин Дугарсүрэнгийн Энхтайван, Хэрлэн сумын Тахилгат багийн малчин Доржийн Пүрвээ, Баянмөнх сумын Дулаан багийн малчин Жамъяндоржийн Пүрэвчулуун, Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн малчин Цэдэвсүрэнгийн Болд нарыг шалгаруулсугай.

2. Улсын хошой аварга малчнаар:

-Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн малчин Сүрэнгийн Даваадорж; -Булган аймгийн Сайхан сумын Сайхан-Овоо багийн малчин Шагдарын Дамдинсүрэн; -Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багийн малчин Осорхүүгийн Гансүх; -Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн малчин Доржпаламын Батгэрэл; -Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн малчин Гомбожавын Золжаргал; -Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн малчин Сумъяагийн Өлзийбаатар; -Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд багийн малчин Жигжидийн Хэнмэдэх; -Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багийн малчин Батдоржийн Дэлгэр; -Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Лувсансүрэнгийн Лувсанбаяр; -Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Дамдинхүүгийн Баатарцогт нарыг шалгаруулсугай.

3. Улсын аварга саальчнаар:

-Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн саальчин Шажинбатын Энхтуяа; -Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ёлын ам багийн саальчин Адъяагийн Эрдэнэбилэг, Баянлиг сумын 5 дугаар багийн саальчин Түндэвийн Оргил; -Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн саальчин Данзангийн Түмэнжаргал; -Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн саальчин Сандуйжавын Оюунчимэг; -Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн саальчин Цэвээнжавын Ганхүү; -Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн саальчин Мотоорын Баянжаргал, Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн саальчин Шархүүгийн Гэрэлчулуун, Их-Уул сумын Асгат багийн саальчин Шагдарсүрэнгийн Бадрал нарыг шалгаруулсугай.

4. Улсын аварга фермерээр:

-Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн фермер Нэмэхийн Наранбаатар; -Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн фермер Дашнямын Отгонбаяр; -Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны фермер Очирбатын Дашрэнцэндорж; -Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны "Тайшир-Өргөө" ХХК-ийг тус тус шалгаруулсугай.

5. Улсын аварга тариаланч хамт олноор:

-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Ургац хангай" ХХК; -Орхон аймгийн Жаргалант сумын "Орхон тариа" ХХК; -Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Моностойн нуруу" ХХК; -Сэлэнгэ аймгийн Түшиг сумын "Анхтамир" ХХК; -Сэлэнгэ аймгийн Хушаат сумын "Цэгээн хуст" ХХК; -Сэлэнгэ аймгийн Хушаат сумын "Элит үр" ХХК; -Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын "Ургацын хишиг" ХХК; -Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын "Товхонхан" ХХК; -Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын "Газар шороо" ХХК-ийг шалгаруулсугай.

6. Улсын аварга тариаланчаар:

-Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын тариаланч Жазейны Маруа; -Баян-Өлгий аймгийн Сагсай сумын тариаланч Рыстаны Еркин; -Говь-Алтай аймгийн Халиун сумын тариаланч Мамаагийн Хайдав; -Дархан-Уул аймгийн Орхон сумын тариаланч Базарын Ариунболд; -Дархан-Уул аймгийн Орхон сумын тариаланч Далайгийн Сүхболд; -Дорнод аймгийн Баянтүмэн сумын тариаланч Зэвэгийн Батхуяг; -Завхан аймгийн Улиастай сумын тариаланч Ядамын Банзрагч; -Орхон аймгийн Жаргалант сумын тариаланч Лувсансамбуугийн Ганбат; -Орхон аймгийн Жаргалант сумын "Бүтлийн ундарга" ХХК-ийн механикжуулагч Дашзэгвийн Нэргүй; -Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын тариаланч Батаагийн Эрдэнэтогтох; -Сэлэнгэ аймгийн Түшиг сумын "Бооцын тариа" ХХК-ийн механикжуулагч Даржаагийн Ганболд; -Сэлэнгэ аймгийн Хушаат сумын "Өгөөж Мандал-Уул" ХХК-ийн механикжуулагч Нямсүрэнгийн Жаргалбат; -Төв аймгийн Борнуур сумын тариаланч Юнрэнгийн Отгонбаяр; -Увс аймгийн Тариалан сумын тариаланч Төмөрдөөгийн Алтанхүү; -Увс аймгийн Түргэн сумын тариаланч Бямбацогтын Батхүү; -Увс аймгийн Улаангом сумын тариаланч Чангаагийн Батсуурь; -Ховд аймгийн Буянт сумын тариаланч Намсрайн Хандхүү; -Ховд аймгийн Булган сумын тариаланч Батжавын Төмөрбаатар; -Ховд аймгийн Жаргалант сумын тариаланч Шагдармаагийн Оюунжаргал; -Ховд аймгийн Ховд сумын тариаланч Жумагалийн Адай; -Хөвсгөл аймгийн Тариалан сумын "Хөвсгөл Алтан дуулга" ХХК-ийн механикжуулагч Ганболдын Атарсайхан нарыг тус тус шалгаруулсугай.

7. Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга фермер, улсын аварга саальчин, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчаар шалгарсан малчид, тариаланчид, хамт олныг олон нийтэд алдаршуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, тэргүүн туршлагыг нь түгээх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.БАТЗОРИГ