Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагаас улсын хилийн бүс, зурваст үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/97 дугаар тушаалаар хүчингүй болгсон.

Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/97 дугаар тушаалаар хүчингүй болгсон.

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2009 оны 8 дугаар сарын 28-ны өдөр                                                                              Дугаар А/21                                                                                                  Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хилийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 26, 27 дугаар зүйлийг үндэслэн хилийн бүс, зурваст нэвтэрч ажил үйлдвэрлэл явуулж байгаа үйл ажиллагааг зохицуулахын тулд ТУШААХ нь:

Нэг.Иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагаас улсын хилийн бүс, зурваст үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг нэгдүгээр, Хилийн боомтод үйл ажиллагаа явуулах байгууллагуудад зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг хилийн (шалган нэвтрүүлэх) отрядын дарга нарт үүрэг болгосугай.

Гурав.Тогтоосон журмын биелэлтэд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллахыг тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга /бригадын генерал А.Лхагвасүрэн/-д даалгасугай.

Дөрөв.Энэ журам гарсантай холбогдуулан Хилийн цэргийг удирдах газрын даргын 2000 оны 5 дугаар сарын 30-ны А/13 тоот тушаалыг хүчингүйд тооцсугай.

 

      ДАРГА,ХОШУУЧ ГЕНЕРАЛ                     А.БААТАРЦОГТ

Улсын бүртгэлд 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3084 дугаарт бүртгэсэн.