A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар 15

Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт гадаад улсын Ерөнхий консулын газрын зориулалтаар олгосон газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг хавсралтаар баталж, улсын тусгай хэрэгцээнд авсугай.

2.Газар ашиглуулах гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгохыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД