A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ ДҮРМИЙН ЗАРИМ ЗААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /БХБС-ын 2018 оны 198 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БХБС-ын 2018 оны 198 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 221

БАРИЛГЫН НОРМ ДҮРМИЙН ЗАРИМ ЗААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Барилгын тухай хууль"-ийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Барилгын зураг төсөл зохиох ажилд мөрдөх шаварлаг чигжээстэй том хэмхдэст хөрсний хувийн барьцалдлын хүч, дотоод үрэлтийн өнцөг, хэв гашилтын модулийн норматив утгуудыг барилгын норм ба дүрэм Барилга байгууламжийн буурь суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм /БНбд 2.02.01-94/-ийн 2.3.7 заалтын зөвлөмжийн чанартай нэгдүгээр хавсралтад 4,5 дугаар хүснэгтийг нэгдүгээр хавсралтаар, мөн хавсралтад 7, 8, 9, 10 дугаар заалтуудыг тус тус нэмэн тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2.Тушаалыг 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

3.Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийн нэмэлтийг хэвлэн олшруулж, зураг төслийн байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажавт/-д даалгасуай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газар /Г.Мягмар/-т даалгасугай.