Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хамтран ажиллах журам /

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ЦЭРГИЙГ УДИРДАХ ГАЗАР, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хамтран ажиллах журам /

2001 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар А/599/583

Монгол Улсын хилийн тухай болон гаалийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хоер байгууллагын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, хилээр хууль бусаар бараа, эд зүйл нэвтрүүлэх үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1. Хил хамгаалах болон гаалийн байгууллагын "Хамтран ажиллах журам"-ыг Нэгдүгээр, "Урамшуулал олгох журам"-ыг Хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
. 2. ХЦ-ийн ажилтнуудаас илрүүлсэн Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан бараа, тээврийн хэрэгслийг борлуулсан орлогын үнийн дүнгийн тодорхой хувийг зохих журмын дагуу ХЦУГ-т шилжүүлж байхыг Улсын Гаалийн Ерөнхий Газрын Санхүүгийн Хэлтэс /З.Рина/-т зөвшөөрсүгэй.
3. Дэзрх журмуудыг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг бүх шатанд  эрчимжүүлэхийг төв, орон нутгийн хил хамгаалах болон гаалийн
байгууллагуудын дарга нарт үүрэг болгосугай.
4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хилийн Цэргийг Удирдах Газрын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга хошууч генерал П.Даш, Гаалийн Ерөнхий Газрын дэд дарга Ж.Батбаяр нарт даалгасугай.
5. Энэ тушаал гарсантай холбогдуулж Монгол Улсын Хилийн Цэргийг Удирдах ГазрыьГ дарга, Гаалийн Ерөнхий Газрын дарга нарын 1998 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн' "Журам батлах тухай" 507/237 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ХИЛИЙН ЦЭРГИЙГ УДИРДАХ                                                                                                ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН


ГАЗРЫН ДАРГА ХОШУУЧ  ГЕНЕРАЛ      П.СҮНДЭВ                                                                                              ДАРГА Х.БААТАР