A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын 2018 оны А/251-р тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2007 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дугаар 174 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл олгох,

сунгах, хүчингүй болгох журам/

Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4, Гаалийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 11, Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөлийн 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс /Д.Баасан/-т даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2002 оны 290 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Уг тушаалыг 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ДАРГА Б.БАТТӨМӨР