Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /.Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /.Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам/

2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 165/143

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Цагдаагийн байгууллагын тухай хууль, Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрмийг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагын харилцан хамтын ажиллагааг зохицуулах зорилгоор ТУШААХ НЬ:
1.Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журмыг хавсралтаар баталсугай.
2.Журмыг хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Цагдаагийн газар, хэлтэс болон мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн байгууллагын холбогдох нэгжүүдэд үүрэг болгосугай.
3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, Улсын мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга Н.Бямбадорж нарт тус тус үүрэг болгосугай.


                   ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ         УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА


                                                                   Д.САНДАГ-ОЧИР                                                                             Д.БАТБААТАР 
                                                                       2004 оны 5 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 2466 дугаарт бүртгэсэн