A

A

A

Бүлэг: 1979

/ЦЕГ-ын даргын 2014.11.19-ний 789-р тушаалаар хүчингүй болсон/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, хяналт тавих журам/

2008 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 384

Дугаар 384

Гэрээт харуул хамгаалалтын тухай Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 1,10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, хяналт тавих журам"-ыг 1 дүгээр, "Бүртгэлийн гэрчилгээ"-ний маягтыг 2 дугаар, "Харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх алба хаагчийг бэлтгэх, сургалт явуулах журам"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тэргүүн дэд дарга, аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2000 оны 379, 421 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛД