Хэвлэх DOC Татаж авах
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх  зөвшөөрөл олгох, хяналт тавих, хариуцлага тооцох журам батлах тухай

ХЭНТИЙ АЙМАГ, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ЗУРГАДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр                                          

Улаанбаатар хот

Дугаар 03

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх

зөвшөөрөл олгох, хяналт тавих, хариуцлага тооцох журам батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зургадугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

          1.Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих, хариуцлага тооцох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

         2.Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга Н.Ганбямбад үүрэг болгосугай.

       3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль эрх зүй, авлига ёс зүйн хороо /Л.Батсайхан/-д даалгасугай.

           

       

                                   ДАРГА                              Л.БАТСАЙХАН