A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 3865 дугаарт бүртгэв.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2016 оны 05 сарын 17-ний өдөр

Дугаар 16

Улаанбаатар хот

Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 211дүгээр зүйл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны санал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зуйл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршуулгын тэтгэмжийн хэмжээг 1 000 000 төгрөг (нэг сая)-өөр шинэчлэн тогтоож, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

Хоёр. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 26 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Гурав: Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Б.Болормаа/-нд даалгасугай.

ДАРГА С.ЭРДЭНЭ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 211 дүгээр зүйл, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг хоёр сая төгрөг /2 000 000/-өөр шинэчлэн тогтоосугай.

2.Амьгүй донор болж эс, эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт олгох оршуулгын тэтгэмжийн хэмжээг гурван сая таван зуун мянган төгрөг /3 500 000/-өөр тогтоосугай.

3.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны "Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 16 дугаар тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Г.Банзрагч/-нд үүрэг болгосугай.

ДАРГА А.АРИУНЗАЯА