Хэвлэх DOC Татаж авах

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2017 оны 03 сарын 21-ний өдөр            Дугаар 10       Улаанбаатар хот

Оршуулгын тэтгэмжийн хэмжээг

 шинэчлэн тогтоох тухай

          Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 211 дүгээр зүйл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны санал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

          Нэг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зуйл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршуулгын тэтгэмжийн хэмжээг 1 000 000 төгрөг (нэг сая)-өөр шинэчлэн тогтоож, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

          Хоёр. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 26 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

           Гурав: Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Б.Болормаа/-нд даалгасугай.

 

 

                                    ДАРГА                             С.ЭРДЭНЭ