- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх/
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар А/40
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх, бүртгэлээс хасах, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа С.Баатаржав/-д, хэрэгжилтэд хяналт тавихыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/-д тус тус даалгасугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар А/380
Улаанбаатар хот
Тушаал хүчингүй болгох тухай
Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны "Журам батлах тухай" А/40 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙДХ.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A