A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 65

Улаанбаатар хот

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 2 дахь хэсгийн 2414 дэх заалт, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 2414 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.БАТ-ЭРДЭНЭ