A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/43

Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, Байгалийн ургамлын тухай хуулийн 4 дүгээр зүйл, “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн хурлын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүүг /Saposhnikovia divaricata (Turz.) Schischk./ устах аюулд орохоос урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 5 жилийн  хугацаагаар түр хориглосугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох байгууллагуудад мэдэгдэж зохих арга хэмжээ авч ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-д даалгасугай. 

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/279 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                   САЙД                                          Н.ЦЭРЭНБАТ