Хэвлэх DOC Татаж авах
Захирамж хүчингүй болгох тухай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2018 оны 03 сарын 29-ний өдөр                                          Дугаар А/227                       Улаанбаатар хот

 

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Үндэслэл болгосон хууль хүчингүй болсон, тухайн харилцааг өөр эрх зүйн хэм хэмжээний актаар зохицуулсны улмаас хэрэгцээ шаардлага, ач холбогдолгүй болсон, хууль тогтоомжид нийцэхгүй зэрэг үндэслэлээр дараахь захирамжуудыг хүчингүй болгосугай.

1.1. “Журам батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамж;

1.2. “Журам батлан төлбөрийн хэмжээ тогтоох тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 49 дүгээр захирамж;

1.3. “Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн хүн амын хэрэгцээнд нөөцөлсөн махыг борлуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар захирамж;

1.4. “Иргэдээс санал хүсэлт, гомдол, мэдээллийг утсаар хүлээж авах үйлчилгээ ажиллуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар захирамж.

2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу хүчингүй болсон эрх зүйн актуудыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т  үүрэг болгосугай.

 

                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН     

                            ЗАХИРАГЧ                                   С.БАТБОЛД