Хэвлэх DOC Татаж авах
Төлбөрийн хэмжээ тогтоох тухай

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 03 дугаар сарын 26-ны  өдөр                                Дугаар 07/04                       Улаанбаатар хот

 

Төлбөрийн хэмжээ тогтоох тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Орон нутгийн авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Орон нутгийн авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг мөрдүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Ганболд/-д үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

ДАРГА                                      А.ИШДОРЖ