A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 10/2

Номгон

АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус X хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орон нутгийн чанартай авто замаар зорчиж байгаа аймагт бүртгэлтэй тээврийн хэрэгслээс жилд нэг удаа хөдөлгүүрийн багтаамж, овор хэмжээ, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг харгалзан ногдуулах авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг аймгийн замын санд төвлөрүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Батжаргал/-д даалгасугай.

ДАРГА Ц.ОТГОНБАЯР