Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /-р 2014 оны А/227-г хүчингүй болгосон/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН

САЙДЫН ТУШААЛ

2017 оны 09 сарын 29-ний өдөр                                                                

Дугаар А/246 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 145.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Улсын ерөнхий прокурортой зөвшилцсөний дагуу ТУШААХ нь:

1.“Баривчлах байрны дотоод журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга /бригадын генерал Ц.Амгаланбаяр/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /Ө.Энхтөр/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/-д даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/227 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                             С.БЯМБАЦОГТ