Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр                          Дугаар 127                    Улаанбаатар хот

 

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

            Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифын саналыг хянах, шалгах журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-иас ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан тарифыг 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Даланзадгад сумын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны “Тариф батлах тухай” 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

 

ДАРГА                                                                       А.ТЛЕЙХАН

 

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Д.БАССАЙХАН

 

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Э.ТҮВШИНЧУЛУУН

 

ЗОХИЦУУЛАГЧ                                                      У.МЯГМАРСҮРЭН