A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар А/18

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. "Аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага болон зөвшөөрөл олгох журам"-ыг 1 дүгээр, "Аюултай хог хаягдлын экспортлох өргөдөл"-ийг 2 дугаар, "Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх түр зөвшөөрөл"-ийг 3 дугаар, Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл"-ийг 4 дүгээр, Аюултай хог хаягдлын экспортлох зөвшөөрөл"-ийг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох байгууллагуудад мэдэгдэж, зохих арга хэмжээ авч ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваад үүрэг болгосугай.

САЙД Н.ЦЭРЭНБАТ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар А/453

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.3 дахь заалт, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Байгаль орчны сайдын 1996 оны 214 дүгээр тушаал, Байгаль орчны сайдын 1996 оны 209 дүгээр тушаал, Байгаль орчны сайдын 1998 оны 56 дугаар тушаал, Байгаль орчны сайд, Шинжлэх ухааны академийн 2008 оны 120/51 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 411 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А/250 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А/354 дүгээр тушаал, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/361 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/86 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/278 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/43 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/18 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/444 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/302 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/809 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хүчингүй болсон тушаалыг хасуулж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Цогтгэрэл/-д үүрэг болгосугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ