A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

Дугаар 05

2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын 2017 оны

29 дүгээр тогтоолын зарим заалт

Үндсэн хуулийн холбогдох заалтыг

зөрчсөн эсэх маргааныг хянан

шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 12.30 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Н.Ариунболд, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нар оролцсон болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4, 5 дахь дэд заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболдоос Үндсэн хуулийн цэцэд хандан дараах мэдээллийг ирүүлжээ. Үүнд:

"... Монгол Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" 29 дүгээр тогтоолын холбогдох заалтаар "төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахгүй байх"-ыг төрийн бүх шатны төсвийн захирагч нарт Улсын Их Хурлаас даалгажээ.

Энэхүү Улсын Их Хурлын бусад шийдвэр /тогтоол/ нь Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг болон бусад зарим заалттай үл нийцэж байна.

Нэг. Монгол Улсад төрийн алба хаах нөхцөл, журам, түүнчлэн төрийн албан хаагчийн нийгэм, эдийн засаг хууль зүйн баталгааны талаарх үндсэн зохицуулалт Төрийн албаны тухай хуулиар, Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар, тусгайлсан төрийн алба хаах нөхцөл, баталгааны талаарх харилцаа бусад салбар хуулиар зохицуулагдаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагч гэдэг нь төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд юм. Төрийн албан хаагч нь ийнхүү төрөөс цалин авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдаж, төрийн ажлыг гүйцэтгэж, төрийн алба хашиж байгаагийнхаа төлөө Үндсэн хууль, бусад хуульд заасан зарим эрх, боломжоо хуулиар хязгаарлуулдаг билээ. Мөн төрийн албан хаагч нь эрхэлж байгаа төрийн албаны чиг үүрэгтэй холбоотойгоор тусгайлсан үүрэг хүлээж, хариуцлага алдсан тохиолдолд төрийн албан хаагчийнхаа хувьд зохих шийтгэл хүлээдэг онцлогтой этгээд юм.

... Ийнхүү төрийн албан хаагч нь хуульд заасан боломжоо хязгаарлуулж, нэмэлт хариуцлага хүлээж ажилладгийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан баталгаагаар хангагддаг. Тэр дундаа "цалин хөлс" авах баталгаагаар хангагддаг болно. Төрийн албан хаагчийн цалин хөлс гэдэг нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар:

улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдэл; төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл; тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдэл; үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрддэг билээ.

Гэтэл төрийн албан хаагчийн баталгаа буюу төрийн албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын зэрэглэл болон бусад байдлаас хамаарч нэмэгддэг харилцааг Улсын Их Хурлаас 2017 оны байдлаар царцааж, улмаар 2017-2019 онд зогсоосон нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад "... цалин хөлс авах ...", Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно." гэж заасантай нийцэхгүй байна. ...

Хоёр. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэсэн байдаг. Хэдийгээр Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага хэдий ч дээр дурдсаны дагуу хуулийг дээдлэх зарчимтай. Төрийн албан хаагчийн цалин хөлсний харилцаа Төрийн албаны тухай хуулиар нэгэнт зохицуулагдсан байхад хуулийн үйлчлэлийг Улсын Их Хурлын бусад шийдвэрээр зогсоосон нь хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимтай нийцэхгүй байна.

Иймд Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4 дэх дэд заалтад "төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, ...", мөн заалтын 5 дахь дэд заалтад "төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.'', Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад "... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах ...", Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно." гэж заасантай нийцсэн эсэхийг тогтоож өгнө үү." гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Нэг. Төрийн албан хаагч Монгол Улсын иргэний нэгэн адил Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг эдлэх эрхтэй. Харин Төрийн албан хаагчийн тангараг өргөж, нийтийн албан тушаалтан болсноор хувийн эрх зүй дэх иргэний хөдөлмөрлөх эрхээс ялгагдах онцлог харилцаа бий болдог. Тиймээс ч төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны тодорхой хэсгийг захиргааны эрх зүйгээр зохицуулдаг. Үүнд төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, хязгаарлалтууд, хариуцлага, цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлууд багтана.

Төрийн албан хаагчид олгох нийгмийн баталгаа, цалин хөлс, түүнтэй холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг тул мөнхүү зардлыг олгохтой холбоотой харилцааг төсвийн хууль тогтоомжоор зохицуулахдаа төсвийн тогтвортой байдлыг хангах зарчмыг мөн мөрдөх шаардлага үүсдэг. Улсын сан хөмрөг хангалтгүй, улсын өр, төсвийн алдагдал их хэмжээгээр өссөнөөр төсвийн зардлыг нэмэгдүүлэх боломжгүй тохиолдол нэгэнт үүссэн бол Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.", Хорин тавдугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан "...төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого..."-ыг тодорхойлох бүрэн эрхийнхээ хүрээнд тус тус зохицуулалт хийх боломж бий. Энэхүү эрх хэмжээний хүрээнд Улсын Их Хурал 2017 оны 29 дүгээр тогтоолыг батлан гаргасан.

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд Улсын төсөв батлагдаагүй тохиолдол үүссэн үед санхүүжилтийн түр горимыг тогтоох, энэхүү горимын дагуу төсөв батлагдах хүртэлх хугацаанд төрийн албан хаагчийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгохоор заасан байдаг. Хэдийгээр Төсвийн тухай хуульд заасан дээрх тохиолдол бий болоогүй хэдий ч зохицуулах зүйлийн шинж байдлаараа 2017 оны 29 дүгээр тогтоол батлагдах үеийн эдийн засгийн хямралын шинжтэй нөхцөл байдал, түүнд тохируулан гаргасан шийдвэрийн зохицуулалттай ижил төсөөтэй болно.

Гадаад орнуудын туршлагаас харахад төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх мөнгөн хөрөнгө нь улсын ерөнхий эдийн засаг, санхүүгийн нөхцөл, төрөөс баримталж буй нийгмийн бодлогод нийцсэн, улсын боломжоос хэтрээгүй байх зарчим баримталдаг. АНУ-д төрийн албан хаагчдын хөдөлмөрийн хөлсний системийн нэг онцлог нь улс орны нийгэм, эдийн засгийн байдлаас хамаардаг явдал юм. Жил болгон дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, ажилгүйдлийн түвшин, төсвийн алдагдлын хэмжээ, хэрэглээний үнийн индекс зэрэг үзүүлэлтүүдээс хамаарч төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх түвшинг тогтооно, эсвэл царцаадаг байна. 2010 онд төсвийн алдагдалтай тэмцэх зорилтуудын хүрээнд төрийн албан хаагчдын цалинг 2 жилийн хугацаагаар царцаах шийдвэрийг гаргаж байжээ.

Хоёр. Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4, 5 дахь дэд заалт нь төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтоох Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй болно. Төрийн албан хаагчдад албан тушаалын цалин, нэмэгдлээ 2017 оны түвшинд авах эрх нь хадгалагдаж байгаа бөгөөд харин зэрэг дэв нэмэгдүүлэх, цалингийн шатлалыг ахиулах өөрчлөлттэй холбоотойгоор улсын төсвөөс гаргах нэмэлт санхүүжилтийг 2 жилийн хугацаанд түр зогсоосон. Тогтоолын дээрх заалтаар Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, бусад нийгмийн баталгааг хүчингүй болгосон, эрх зүйн байдлыг дордуулсан хууль зүйн үр дагаврыг бий болгоогүй гэж үзэж байна. Эдийн засаг сайжирч, төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, түүнчлэн мөнхүү хугацаанд аваагүй зэрэг дэвийн нэмэгдлийг нөхөн олгох шийдвэрийг Улсын Их Хурал гаргах боломж бий.

Гурав. Улс орны эдийн засаг, нийгмийн болон бусад онцгой нөхцөл байдалтай уялдаагаар хуулийн тодорхой зүйл, заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэх, үйлчлэх хугацааг хойшлуулах зэрэг эрх хэмжээг Улсын Их Хурал хууль тогтоомж батлах өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд эдэлдэг.

Мэдээлэлд дурдсанчлан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын үйлчлэлийг Улсын Их Хурлын тогтоолоор зогсоосон тухай асуудлыг хуульд өөрчлөлт оруулах буюу хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлын хүрээнд шийдвэрлэх боломжтой юм.

Дээр дурдсаныг үндэслэн Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4, 5 дахь дэд заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад заасан төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлогыг тодорхойлох онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд улсын эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг багасгах, төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх, төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоохоор Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4, 5 дахь дэд заалтад заасан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй гэж үзэхээр байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4 дэх дэд заалтад "төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх;", мөн заалтын 5 дахь дэд заалтад "төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах;" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын "... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, ...", Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно." гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Т.ЛХАГВАА

Ш.ЦОГТОО

Д.СУГАР

Д.НАРАНЧИМЭГ

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

2018 оны 4 дүгээр сарын  25-ны өдөр                                                                                                                          Дугаар 05                                                                                                                          Улаанбаатар хот                                                                                        

  Монгол Улсын Их Хурлын 2017 оны

  29 дүгээр тогтоолын зарим заалт

    Үндсэн хуулийн холбогдох заалтыг

   зөрчсөн эсэх маргааныг хянан

    шийдвэрлэсэн тухай

                                                                                                                                                                                                                               Үндсэн хуулийн цэцийн

                                                                                                                                                                                                                   хуралдааны танхим 12.30 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Н.Ариунболд, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нар оролцсон болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4, 5 дахь дэд заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболдоос Үндсэн хуулийн цэцэд хандан дараах мэдээллийг ирүүлжээ. Үүнд:

“... Монгол Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолын холбогдох заалтаар “төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахгүй байх”-ыг төрийн бүх шатны төсвийн захирагч нарт Улсын Их Хурлаас даалгажээ.

Энэхүү Улсын Их Хурлын бусад шийдвэр /тогтоол/ нь Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг болон бусад зарим заалттай үл нийцэж байна.

Нэг. Монгол Улсад төрийн алба хаах нөхцөл, журам, түүнчлэн төрийн албан хаагчийн нийгэм, эдийн засаг хууль зүйн баталгааны талаарх үндсэн зохицуулалт Төрийн албаны тухай хуулиар, Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар, тусгайлсан төрийн алба хаах нөхцөл, баталгааны талаарх харилцаа бусад салбар хуулиар зохицуулагдаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагч гэдэг нь төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд юм. Төрийн албан хаагч нь ийнхүү төрөөс цалин авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдаж, төрийн ажлыг гүйцэтгэж, төрийн алба хашиж байгаагийнхаа төлөө Үндсэн хууль, бусад хуульд заасан зарим эрх, боломжоо хуулиар хязгаарлуулдаг билээ. Мөн төрийн албан хаагч нь эрхэлж байгаа төрийн албаны чиг үүрэгтэй холбоотойгоор тусгайлсан үүрэг хүлээж, хариуцлага алдсан тохиолдолд төрийн албан хаагчийнхаа хувьд зохих шийтгэл хүлээдэг онцлогтой этгээд юм.

... Ийнхүү төрийн албан хаагч нь хуульд заасан боломжоо хязгаарлуулж, нэмэлт хариуцлага хүлээж ажилладгийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан баталгаагаар хангагддаг. Тэр дундаа “цалин хөлс” авах баталгаагаар хангагддаг болно. Төрийн албан хаагчийн цалин хөлс гэдэг нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар:

  • улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдэл;
  • төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл;
  • тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдэл;
  • үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрддэг билээ.

Гэтэл төрийн албан хаагчийн баталгаа буюу төрийн албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын зэрэглэл болон бусад байдлаас хамаарч нэмэгддэг харилцааг Улсын Их Хурлаас 2017 оны байдлаар царцааж, улмаар 2017-2019 онд зогсоосон нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “... цалин хөлс авах ...”, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.” гэж заасантай нийцэхгүй байна. ...

Хоёр. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн байдаг. Хэдийгээр Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага хэдий ч дээр дурдсаны дагуу хуулийг дээдлэх зарчимтай. Төрийн албан хаагчийн цалин хөлсний харилцаа Төрийн албаны тухай хуулиар нэгэнт зохицуулагдсан байхад хуулийн үйлчлэлийг Улсын Их Хурлын бусад шийдвэрээр зогсоосон нь хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимтай нийцэхгүй байна.

Иймд Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4 дэх дэд заалтад “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, ...”, мөн заалтын 5 дахь дэд заалтад “төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.’’, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах ...”, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.” гэж заасантай нийцсэн эсэхийг тогтоож өгнө үү.” гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“... Нэг. Төрийн албан хаагч Монгол Улсын иргэний нэгэн адил Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг эдлэх эрхтэй. Харин Төрийн албан хаагчийн тангараг өргөж, нийтийн албан тушаалтан болсноор хувийн эрх зүй дэх иргэний хөдөлмөрлөх эрхээс ялгагдах онцлог харилцаа бий болдог. Тиймээс ч төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны тодорхой хэсгийг захиргааны эрх зүйгээр зохицуулдаг. Үүнд төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, хязгаарлалтууд, хариуцлага, цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлууд багтана.

Төрийн албан хаагчид олгох нийгмийн баталгаа, цалин хөлс, түүнтэй холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг тул мөнхүү зардлыг олгохтой холбоотой харилцааг төсвийн хууль тогтоомжоор зохицуулахдаа төсвийн тогтвортой байдлыг хангах зарчмыг мөн мөрдөх шаардлага үүсдэг. Улсын сан хөмрөг хангалтгүй, улсын өр, төсвийн алдагдал их хэмжээгээр өссөнөөр төсвийн зардлыг нэмэгдүүлэх боломжгүй тохиолдол нэгэнт үүссэн бол Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Хорин тавдугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “...төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого...”-ыг тодорхойлох бүрэн эрхийнхээ хүрээнд тус тус зохицуулалт хийх боломж бий. Энэхүү эрх хэмжээний хүрээнд Улсын Их Хурал 2017 оны 29 дүгээр тогтоолыг батлан гаргасан.

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд Улсын төсөв батлагдаагүй тохиолдол үүссэн үед санхүүжилтийн түр горимыг тогтоох, энэхүү горимын дагуу төсөв батлагдах хүртэлх хугацаанд төрийн албан хаагчийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгохоор заасан байдаг. Хэдийгээр Төсвийн тухай хуульд заасан дээрх тохиолдол бий болоогүй хэдий ч зохицуулах зүйлийн шинж байдлаараа 2017 оны 29 дүгээр тогтоол батлагдах үеийн эдийн засгийн хямралын шинжтэй нөхцөл байдал, түүнд тохируулан гаргасан шийдвэрийн зохицуулалттай ижил төсөөтэй болно.

Гадаад орнуудын туршлагаас харахад төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх мөнгөн хөрөнгө нь улсын ерөнхий эдийн засаг, санхүүгийн нөхцөл, төрөөс баримталж буй нийгмийн бодлогод нийцсэн, улсын боломжоос хэтрээгүй байх зарчим баримталдаг. АНУ-д төрийн албан хаагчдын хөдөлмөрийн хөлсний системийн нэг онцлог нь улс орны нийгэм, эдийн засгийн байдлаас хамаардаг явдал юм. Жил болгон дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, ажилгүйдлийн түвшин, төсвийн алдагдлын хэмжээ, хэрэглээний үнийн индекс зэрэг үзүүлэлтүүдээс хамаарч төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх түвшинг тогтооно, эсвэл царцаадаг байна. 2010 онд төсвийн алдагдалтай тэмцэх зорилтуудын хүрээнд төрийн албан хаагчдын цалинг 2 жилийн хугацаагаар царцаах шийдвэрийг гаргаж байжээ.

Хоёр. Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4, 5 дахь дэд заалт нь төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтоох Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй болно. Төрийн албан хаагчдад албан тушаалын цалин, нэмэгдлээ 2017 оны түвшинд авах эрх нь хадгалагдаж байгаа бөгөөд харин зэрэг дэв нэмэгдүүлэх, цалингийн шатлалыг ахиулах өөрчлөлттэй холбоотойгоор улсын төсвөөс гаргах нэмэлт санхүүжилтийг 2 жилийн хугацаанд түр зогсоосон. Тогтоолын дээрх заалтаар Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, бусад нийгмийн баталгааг хүчингүй болгосон, эрх зүйн байдлыг дордуулсан хууль зүйн үр дагаврыг бий болгоогүй гэж үзэж байна. Эдийн засаг сайжирч, төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, түүнчлэн мөнхүү хугацаанд аваагүй зэрэг дэвийн нэмэгдлийг нөхөн олгох шийдвэрийг Улсын Их Хурал гаргах боломж бий.

Гурав. Улс орны эдийн засаг, нийгмийн болон бусад онцгой нөхцөл байдалтай уялдаагаар хуулийн тодорхой зүйл, заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэх, үйлчлэх хугацааг хойшлуулах зэрэг эрх хэмжээг Улсын Их Хурал хууль тогтоомж батлах өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд эдэлдэг.

Мэдээлэлд дурдсанчлан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын үйлчлэлийг Улсын Их Хурлын тогтоолоор зогсоосон тухай асуудлыг хуульд өөрчлөлт оруулах буюу хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлын хүрээнд шийдвэрлэх боломжтой юм.

Дээр дурдсаныг үндэслэн Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4, 5 дахь дэд заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

 Монгол Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад заасан төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлогыг тодорхойлох онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд улсын эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг багасгах, төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх, төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоохоор Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4, 5 дахь дэд заалтад заасан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй гэж үзэхээр байна. 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт,  Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

          1. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4 дэх дэд заалтад “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх;”, мөн заалтын 5 дахь дэд заалтад “төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах;” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, ...”, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна. 