Хэвлэх DOC Татаж авах

НИЙГМИЙН ДААТГАЛЫН

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр                   Дугаар 05                   Улаанбаатар хот                                                                          

Шимтгэлийн доод хэмжээг тогтоох тухай

            Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, 15 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл (орон тооны бус)-ийн дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэдийн нийгмийн даатгалд /тэтгэврийн даатгал/  албан журмаар  даатгуулах шимтгэлийн доод хэмжээг сарын 40 000 /дөчин мянга/ вонноос багагүй байхаар тогтоосугай.

2. Энэ тогтоолын 1-д зааснаас бусад нөхцөлөөр Бүгд Найрамдах Солонгос Улсад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн даатгалд /тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал/  сайн дураар даатгуулах шимтгэлийн доод хэмжээг сарын 40 000 /дөчин мянга/ вонноос багагүй байхаар тогтоосугай.

3. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Зоригт/-т үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Шимтгэлийн доод хэмжээг тогтоох тухай” 19, 20 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэ тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

6.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Р.Отгонжаргал/-нд даалгасугай.

 

 

 

ДАРГА                                    С.ЧИНЗОРИГ