Хэвлэх DOC Татаж авах
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /Мэдээллийн аюулгүй байдлын газраас үзүүлэх төлбөртэй үйлчилгээний үнийн/

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

 

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр                 Дугаар А/42                      Улаанбаатар хот

 

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

          Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

            1. Мэдээллийн аюулгүй байдлын газраас үзүүлэх төлбөртэй үйлчилгээний үнийн тарифыг хавсралтаар баталсугай.

            2.Тагнуулын ерөнхий газрын даргын 2009 оны 12 сарын 04-ний өдрийн “Төрийн холбооны газраас үзүүлэх төлбөртэй үйлчилгээний үнийн тариф батлах тухай” 575 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

            3.Энэ тушаалын биелэлтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Тамгын газар дарга, хурандаа Э.Эрдэнэ, Мэдээллийн авулгүй байдлын газрын дарга, хурандаа  Ж.Батсүх болон орон нутаг дахь газар хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

 

 

             ДАРГА, ХУРАНДАА                                               Д.ГЭРЭЛ