A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 124

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Олон улсын гэрээний тухай хуулийн 24.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-ын 37, 38 дугаар зүйлийн "ЗТАЖЯ" гэснийг "ЗГХЭГ" гэж, мөн жагсаалтын 61, 62, 63 дугаар зүйлийн "МШХХТГ" гэснийг "ЗГХЭГ" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Дэлхийн шуудан холбооны байгууллагад төлөх гишүүнчлэлийн татвар болон өмнөх онуудын татварын хугацаа хэтэрсний төлбөрт шаардагдах хөрөнгийг 2019 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт жигд хуваарилан тусгаж барагдуулахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР