A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 128

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 17.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотод гарын үсэг зурсан "Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" болон уг хэлэлцээрийн хүрээнд байгуулсан "Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол"-ыг тус тус баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД