Хэвлэх DOC Татаж авах

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр          Дугаар 01           Улаанбаатар хот        

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Цөмийн энергийн тухай хуулийн 11.1.4, Улсын Их Хурлын 2009 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ын 7.1, Цөмийн энергийн комиссын дүрмийн 3.5, 4.1.2, 4.1.7, Цөмийн энергийн комиссын дэргэдэх Цацрагийн аюулгүйн зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн Цөмийн энергийн комиссоос ТОГТООХ нь:

1.“Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм” –ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан дүрмийн биелэлтийг зохион байгуулж ажиллахыг геологи, уул уурхай, байгаль орчин, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Цөмийн энергийн комиссын Ажлын алба /Г.Манлайжав/-нд даалгасугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД,

КОМИССЫН ДАРГА                                  У.ХҮРЭЛСҮХ