A

A

A

Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр                         

Улаанбаатар хот

Дугаар А/91,А/61

Захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох тухай

1.Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1- 1/1744 тоот албан бичгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

2.Үйлдвэр, худалдааны сайд, Улсын мэргэжлийн хяналтын даргын 2003 оны “Сорьцлолтын ажлын тухай” 141/327 дугаар дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тушаалын хувийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /М.Баяраа/-д даалгасугай.

 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА               МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ҮЙЛДВЭРИЙН САЙД                                                                  

Д.СУМЪЯАБАЗАР                                                                Н.ЦАГААНХҮҮ