A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 35

Улаанбаатар хот

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛОХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Батсүхийн Буяндэлгэр, Цагааны Нанзаддорж, Гомбожавын Туулхүү нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсугай.

2.Энэ тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД