A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

Дугаар 07

2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай

хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн

эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 15.15 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Н.Чинбат /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Н.Энхцэцэг болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1, 2 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "иргэн шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...", Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ." гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч иргэн Н.Энхцэцэг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлдээ:

"Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг батлан гаргасан. Энэхүү хуулийн 1 дүгээр зүйлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлүүдийг тус тус хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2 дугаар зүйлд тус хуулийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон юм.

Ийнхүү хүчингүй болсонд тооцсоноор 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан, уг хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар (1761дүгээр зүйл) хэргийг хянан шийдвэрлэх (177 дугаар зүйл), тогтоол (178 дугаар зүйл) -той холбоотой журмуудыг тус тус хүчингүй болгосон юм.

1. Дээрх хуулийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэсэн заалттай зөрчилдөж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар зүйл хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах, 40.11 дүгээр зүйл Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан, 40.12 дугаар зүйл Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр зэрэг заалтаар хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг тодорхойлсон байдаг. Мөн түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан, 129 дүгээр зүйлд Улсын дээд шүүхийн Захиргааны хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр гэсэн зохицуулалтыг тусгаж Захиргааны хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг тодорхойлсон байдаг.

Дээрх байдлуудыг дүгнэж үзвэл, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зохигч, гуравдагч этгээд, төлөөлөгч буюу өмгөөлөгч нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах, нийт шүүгчдийн хуралдаанаар асуудлыг шийдвэрлүүлэх эрхгүй байгаа юм. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хүрээнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж асуудлаа хянан шийдвэрлүүлэх хууль зүйн боломжтой байна.

Энэ нь байцаан шийтгэх ажиллагааны нэг төрлийн оролцогчийн эрх ийнхүү хязгаарлагдаж байгаа ба Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх байдал нь зөрчигдөж байгааг харуулж байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан хуулийн 1 дүгээр зүйлээр иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хууль зүйн боломжоо алдаж байгаа нь Үндсэн хуулийн энэхүү заалтын агуулгад харшилжээ.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэж заасан.

Дээрх хуулийн 1 дүгээр зүйл нь иргэний хэргийн тухайд хяналтын журмаар гарсан шийдвэрийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хүсэлт гаргаж, нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжийг хязгаарласнаараа Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх заалтын агуулгатай зөрчилдөж байна.

4. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ." гэж заасан.

Мөн хуулийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан хуулийн 1 дүгээр зүйлийн агуулгаас үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч холбогдох гомдлыг үндэстэй гэж үзвэл дүгнэлт гаргаж, уг хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэй байсныг хязгаарласан байна.

Энэ нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дээд шүүхийн бүрэлдэхүүний салшгүй хэсэг байхаар тогтоосон Үндсэн хуулийн энэхүү заалтын агуулгатай бүрэн зөрчилдөж мөн Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх заалтын агуулгатай давхар зөрчилдөж хэргийн оролцогчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна.

5. Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "... шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ..." гэснийг зөрчиж байна.

Учир нь дээрх хуулиар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж нийт шүүгчдийн хуралдаанаар хэргээ шийдвэрлүүлэх хууль зүйн боломжийг хааснаараа зөвхөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн Үндсэн хуульд заасан гомдол гаргах эрхийг хязгаарлаж байна.

Энэхүү нөхцөл байдлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийн нөхцөл байдалтай харьцуулахад шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэхээр байна.

Иймд дээрх хуулийн 1, 2 дахь зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "... шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 2, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж буй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйл, мөн хуулийн 2 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үү." гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

"Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 3, 6 дугаар дүгнэлт, 5, 7 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт, 17.2 дахь хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгосон.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, уг хуулиудад хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хууль зөрчсөн, хуульд харшилсан бол Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хянаж эцэслэн шийдвэрлэхтэй холбоотой журмыг зохицуулсан зүйл, заалтыг хүчингүй болгож, өөрчлөн найруулсан.

Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан. Дээрх хуулиудад эрүүгийн болон захиргааны эрх зүйн маргаан, хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол хууль зөрчсөн гэх тохиолдолд зохигчид, шүүгчид, хохирогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Ерөнхий шүүгчид гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих, Ерөнхий шүүгч гомдлыг урьдчилан хянан үзээд, үндэслэлтэй гэж үзвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргаа, эрүүгийн хэргийн тус тусын танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх журмыг хуульчилсан.

Монгол Улсын Засгийн газраас хууль хоорондын уялдаа холбоо, хийдлийг арилгах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох өөрчлөлтийг тусгахаар хуулийн төсөл боловсруулан ажиллаж байгааг үүгээр уламжилж байна." гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлтэд "Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно." гэсэн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх, хуульд харшилсан шийдвэрээ ямар журмаар хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулалтгүй орхиж, хуулийн хийдэл бий болгожээ " гэж дүгнэсэн байна. Ийнхүү дүгнэсэн атал уг хийдлийг арилгаагүй байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэж үзэхээр байна.

Мөн Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Үндсэн хуулийн цэцэд өмнө нь ирүүлсэн тайлбар болон Цэцийн дунд суудлын хуралдааны явцад дээрх хийдлийг хүлээн зөвшөөрч холбогдох нэмэлтийг хийх талаар дурдсан болно.

2. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг баталж, мөн өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоолд гомдол гаргах улмаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг хянах, мөн дүгнэлт бичиж хэргийг хянан хэлэлцүүлэх зохицуулалтгүй болсон байна.

3. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 40.10, 40.11 дүгээр зүйлд хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх талаар, мөн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 128 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх талаарх журмыг зохицуулжээ.

Дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын гомдлыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч урьдчилан хянаад үндэслэлтэй гэж үзвэл хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргаа, эрүүгийн хэргийн тус тусын танхимын шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх боломжтой байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн дагуу иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хувьд холбогдох гомдлоо Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргах, хэргээ хяналтын шатны хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэх хуулийн зохицуулалтгүй болжээ. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх 3 төрлийн ажиллагааны оролцогчдод өөр өөр журмыг тогтоож, тэгш бус байдал үүсгэн, улмаар иргэний эрх тэгш байх нөхцөлийг хангах хууль зүйн баталгааг алдагдуулсан байна.

4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Тавьдугаар зүйлийн 2, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна хэмээн шийдвэрлэсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг баталж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийдэл үүсгэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлд "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай." гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг зөрчсөн байна.

2. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 2 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "иргэн шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...", Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ." гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР

ГИШҮҮД Ш.ЦОГТОО

Н.ЧИНБАТ

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

2018 оны 5 дугаар сарын  25-ны өдөр                                                                       Дугаар 07                                                                                      Улаанбаатар хот                                                                                        

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

       хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай

     хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн

эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

                                                                                                                                                                                                                               Үндсэн хуулийн цэцийн

                                                                                 хуралдааны танхим 15.15 цаг.

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Н.Чинбат /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Н.Энхцэцэг болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1, 2 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “иргэн шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

            Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч иргэн Н.Энхцэцэг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлдээ:

“Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг батлан гаргасан. Энэхүү хуулийн 1 дүгээр зүйлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлүүдийг тус тус хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2 дугаар зүйлд тус хуулийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон юм.

Ийнхүү хүчингүй болсонд тооцсоноор 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан, уг хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар (1761 дүгээр зүйл) хэргийг хянан шийдвэрлэх (177 дугаар зүйл), тогтоол (178 дугаар зүйл) -той холбоотой журмуудыг тус тус хүчингүй болгосон юм.

1. Дээрх хуулийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалттай зөрчилдөж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар зүйл хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах, 40.11 дүгээр зүйл Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан, 40.12 дугаар зүйл Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр зэрэг заалтаар хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг тодорхойлсон байдаг. Мөн түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан, 129 дүгээр зүйлд Улсын дээд шүүхийн Захиргааны хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр гэсэн зохицуулалтыг тусгаж Захиргааны хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг тодорхойлсон байдаг.

Дээрх байдлуудыг дүгнэж үзвэл, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зохигч, гуравдагч этгээд, төлөөлөгч буюу өмгөөлөгч нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах, нийт шүүгчдийн хуралдаанаар асуудлыг шийдвэрлүүлэх эрхгүй байгаа юм. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хүрээнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж асуудлаа хянан шийдвэрлүүлэх хууль зүйн боломжтой байна.

Энэ нь байцаан шийтгэх ажиллагааны нэг төрлийн оролцогчийн эрх ийнхүү хязгаарлагдаж байгаа ба Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх байдал нь зөрчигдөж байгааг харуулж байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан хуулийн 1 дүгээр зүйлээр иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хууль зүйн боломжоо алдаж байгаа нь Үндсэн хуулийн энэхүү заалтын агуулгад харшилжээ.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...” гэж заасан.

Дээрх хуулийн 1 дүгээр зүйл нь иргэний хэргийн тухайд хяналтын журмаар гарсан шийдвэрийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хүсэлт гаргаж, нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжийг хязгаарласнаараа Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх заалтын агуулгатай зөрчилдөж байна.

4. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж заасан.

Мөн хуулийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан хуулийн 1 дүгээр зүйлийн агуулгаас үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч холбогдох гомдлыг үндэстэй гэж үзвэл дүгнэлт гаргаж, уг хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэй байсныг хязгаарласан байна.

Энэ нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дээд шүүхийн бүрэлдэхүүний салшгүй хэсэг байхаар тогтоосон Үндсэн хуулийн энэхүү заалтын агуулгатай бүрэн зөрчилдөж мөн Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх заалтын агуулгатай давхар зөрчилдөж хэргийн оролцогчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна.

5. Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ...” гэснийг зөрчиж байна.

Учир нь дээрх хуулиар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж нийт шүүгчдийн хуралдаанаар хэргээ шийдвэрлүүлэх хууль зүйн боломжийг хааснаараа зөвхөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн Үндсэн хуульд заасан гомдол гаргах эрхийг хязгаарлаж байна.

Энэхүү нөхцөл байдлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийн нөхцөл байдалтай харьцуулахад шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэхээр байна.

Иймд дээрх хуулийн 1, 2 дахь зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 2, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж буй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйл, мөн хуулийн 2 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үү.” гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 3, 6 дугаар дүгнэлт, 5, 7 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт, 17.2 дахь хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгосон.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, уг хуулиудад хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хууль зөрчсөн, хуульд харшилсан бол Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хянаж эцэслэн шийдвэрлэхтэй холбоотой журмыг зохицуулсан зүйл, заалтыг хүчингүй болгож, өөрчлөн найруулсан.

Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан. Дээрх хуулиудад эрүүгийн болон захиргааны эрх зүйн маргаан, хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол хууль зөрчсөн гэх тохиолдолд зохигчид, шүүгчид, хохирогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Ерөнхий шүүгчид гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих, Ерөнхий шүүгч гомдлыг урьдчилан хянан үзээд, үндэслэлтэй гэж үзвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргаа, эрүүгийн хэргийн тус тусын танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх журмыг хуульчилсан.

Монгол Улсын Засгийн газраас хууль хоорондын уялдаа холбоо, хийдлийг арилгах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох өөрчлөлтийг тусгахаар хуулийн төсөл боловсруулан ажиллаж байгааг үүгээр уламжилж байна.” гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлтэд “Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.” гэсэн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх, хуульд харшилсан шийдвэрээ ямар журмаар хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулалтгүй орхиж, хуулийн хийдэл бий болгожээ “ гэж дүгнэсэн байна. Ийнхүү дүгнэсэн атал уг хийдлийг арилгаагүй байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэж үзэхээр байна.

Мөн Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Үндсэн хуулийн цэцэд өмнө нь ирүүлсэн тайлбар болон Цэцийн дунд суудлын хуралдааны явцад дээрх хийдлийг хүлээн зөвшөөрч холбогдох нэмэлтийг хийх талаар дурдсан болно.

2. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг баталж, мөн өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоолд гомдол гаргах улмаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг хянах, мөн дүгнэлт бичиж хэргийг хянан хэлэлцүүлэх зохицуулалтгүй болсон байна. 

3. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 40.10, 40.11 дүгээр зүйлд хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх талаар, мөн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 128 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх талаарх журмыг зохицуулжээ.

Дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын гомдлыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч урьдчилан хянаад үндэслэлтэй гэж үзвэл хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргаа, эрүүгийн хэргийн тус тусын танхимын шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх боломжтой байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн дагуу иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хувьд холбогдох гомдлоо Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргах, хэргээ хяналтын шатны хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэх хуулийн зохицуулалтгүй болжээ. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх 3 төрлийн ажиллагааны оролцогчдод өөр өөр журмыг тогтоож, тэгш бус байдал үүсгэн, улмаар иргэний эрх тэгш байх нөхцөлийг хангах хууль зүйн баталгааг алдагдуулсан байна.

4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Тавьдугаар зүйлийн 2, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна хэмээн шийдвэрлэсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг баталж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийдэл үүсгэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг  тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна.

2. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 2 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “иргэн шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.