A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 170

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2007 оны 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 76 дахь заалт нэмсүгэй:

"76.Олон улсын сүүний холбоо ХХААХҮЯ".

2. Олон улсын сүүний холбооны гишүүний татварт шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.БАТЗОРИГ