A

A

A

Бүлэг: 1979

/ЭХЗХ-ны 2019 оны 91 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Дугаар 210 Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын Байнгын Хорооны 2015 оны 2 дугаар тогтоолын 2 дугаар хэсгийн 3 дахь заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 188 дугаар тогтоолоор баталсан "Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам", Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Төв, Зүүн, Өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг индексжүүлж, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг нэгдүгээр, айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг хоёрдугаар, /2-р хавсралтыг ЭХЗХ-ны 2018 оны 315-р тогтоолоор хүчингүй болгосон/ тоолуургүй ахуйн хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тооцох сарын дундаж цахилгааны хэрэглээг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Төв, Зүүн, Өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны чадлын тарифыг дөрөвдүгээр хавсралтын ёсоор баталсугай. /ЭХЗХ-ны 2019 оны 01 дүгээр тогтоолоор 4-р хавсралтыг хүчингүй болгосон/

3.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф индексжүүлэх тухай" 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 199 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН