Хэвлэх DOC Татаж авах
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр                        Дугаар 212                                    Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын Байнгын Хорооны 2015 оны 2 дугаар тогтоолын 2 дугаар хэсгийн 3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага болон айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг нэгдүгээр, тоолуургүй ахуйн хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг хоёрдугаар хавсралтын ёсоор баталсугай.

2.Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны чадлын тарифыг гуравдугаар хавсралтын ёсоор баталсугай.

3.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Баян-Өлгий аймгийн цахилгаан шугам сүлжээний газар” /Ж.Керей/, “Увс аймгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК /Ц.Эрдэнэбаатар/, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК /Ш.Арстан/-д тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны “Тариф индексжүүлэх тухай” 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 201 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                                           А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                           Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                           Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                                           У.МЯГМАРСҮРЭН

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3936 дугаарт бүртгэв.