Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр                          Дугаар 218                           Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 188 дугаар тогтоолоор баталсан “Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам”, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.“Чинхуа МАК Нарийн сухайт” ХХК-иас хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг индексжүүлж, хавсралтын ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Чинхуа МАК Нарийн сухайт” ХХК /Гао Бо/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны “Тариф батлах тухай” 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 210 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                                                     А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      У.МЯГМАРСҮРЭН

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3930 дугаарт бүртгэв.