Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр                         Дугаар 219                               Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2, 26 дугаар зүйлийн 26.2.1 дэх заалт, Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар тогтоол, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, “М Си Эс интернэйшнл” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “М Си Эс Интернэйшнл” ХХК-ийн Ухаа худаг салбарын цахилгаан түгээх сүлжээнд холбогдсон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг нэгдүгээр, айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг хоёрдугаар, тоолуургүй ахуйн хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тооцох сарын дундаж цахилгааны хэрэглээг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.“М Си Эс Интернэйшнл” ХХК-ийн Ухаа худаг салбарын цахилгаан түгээх сүлжээнд холбогдсон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны чадлын тарифыг дөрөвдүгээр хавсралтын ёсоор баталсугай.

3.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “М Си Эс интернэйшнл” ХХК /Ч.Даваахүү/-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны “Тариф батлах тухай” 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 240 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                                          А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                           Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                           Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                                           У.МЯГМАРСҮРЭН

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3929 дүгээрт бүртгэв.