Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр                             Дугаар 222                                Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, “Эх голомтын илч” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Эх голомтын илч” ХХК /Ч.Өсөхбаяр/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны “Тариф батлах тухай” 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 239 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                                                       А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      У.МЯГМАРСҮРЭН

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3927 дугаарт бүртгэв.