A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 157

 


ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

 

 

 

 

 

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2019 оны 461 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

2. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нарт тус тус даалгасугай.  

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд                                             Н.ЦЭРЭНБАТ