Хэвлэх DOC Татаж авах
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2018 оны 06 сарын 29 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 71

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Төмөр замын тээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтын “Гурав”-ын 3.2.4 дэх заалтад доор дурдсан агуулгатай 3.2.4.5, 3.2.4.6 дахь дэд заалт нэмсүгэй:

“3.2.4.5.Зүүнбаян - Ханги - 280 км;

3.2.4.6.Эрдэнэт - Арцсуурь - 780 км.”

2.“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтын “Гурав”-ын 3.2.4 дэх заалтын “нийт 900 орчим км” гэснийг “нийт 1900 орчим км” гэж өөрчилсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД