A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 189

Улаанбаатар хот

НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ын 2.3.3, Ногоон хөгжлийн бодлогын 3.6.4, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.6 дахь зорилтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосугай.

2.Хог хаягдлын эдийн засгийн зохицуулалтыг сайжруулах, үүсгэгч нь хариуцаж, бохирдуулагч нь төлөх эко төлбөрийн эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгасугай.

3.Энэ тогтоолын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг олон нийтэд мэдээлэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ