A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 178

 


ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ


Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо (Ө.Энхтүвшин)-нд даалгасугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                  У.ХҮРЭЛСҮХ

 

Монгол Улсын Шадар сайд                                                     Ө.ЭНХТҮВШИН